Мэдэгдэл

Modified on Mon, 1 Jul, 2024 at 11:49 PM

Энэ хэсгийг анхааралтай уншина уу. Манай үйлчилгээг ашиглах хүрээнд танд аливаа эргэлзээ байвал хууль эрх зүй, санхүү, татварын болон бусад мэргэжлийн зөвлөхүүдээс зөвлөгөө авна уу.

Тодорхойлсон нөхцөлүүд нь Altex-ийн стандарт үйлчилгээний нөхцөл ("Нөхцөл")-д заасны дагуу эдгээр татгалзал эсвэл хууль ёсны татгалзлыг багтаасан болно.

 

1. Хариуцлагаас татгалзах тухай

 

  1. Интерфэйс болон үйлчилгээг Бирж нь "байгаагаар нь" болон "боломжтой" байгаагаар нь хэрэглэх нөхцөлтэйгөөр хүргэдэг. Бирж болон түүний хамаарал бүхий байгууллагууд нь хүртээмж, чанар, үнэн зөв байдлын талаар аливаа баталгаа өгөхгүй бөгөөд аливаа алдаа, саатал, орхигдсон тохиолдолд хариуцлага хүлээхгүй.

1.2. Бирж, түүний хамаарал бүхий байгууллагууд болон ажилтнууд нь виртуал хөрөнгийн үнэ, гүйлгээний хугацаа зэрэг интерфэйсийн мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлын талаархи аливаа баталгаа гаргахгүй. Харилцагч арилжаанд оролцохдоо мэдээллийг баталгаажуулах, шийдвэр гаргах үүрэгтэй. Бирж нь интерфэйстэй холбогдсон гуравдагч этгээдийн контент эсвэл үйлчилгээнд хариуцлага хүлээхгүй.

1.3. Бирж нь вирустай програм эсвэл фишинг халдлагын улмаас учирсан хохирлыг хариуцахгүй. Харилцаа холбооны үнэн зөв эсэхэд эргэлзэж байгаа тохиолдолд харилцагч ямар нэгэн гүйлгээ эсвэл шаардлагатай үйлдлүүдийг бүртгэлдээ нэвтрэх, гүйлгээ хийхдээ баталгаажуулж байх үүрэгтэй.

1.4. Харилцагчид өөрийн бүртгэл, ID, нууц үг болон бусад хандалтын кодуудын аюулгүй байдлыг хангах ёстой. Бирж нь итгэмжлэл алдагдсан эсвэл мэдэгдлийн дагуу ажиллаагүйгээс виртуал хөрөнгөд зөвшөөрөлгүй хандсан тохиолдол бий болсон тохиолдолд хариуцлага хүлээхгүй. Харилцагч виртуал хөрөнгөд нь аливаа доголдол бий болсон тохиолдолд Биржтэй шууд холбоо барина уу.

 

  1. Болзошгүй эрсдэл

 

Зах зээлийн эрсдэл: Виртуал хөрөнгийн арилжаа нь шинэ бөгөөд тодорхойгүй байдал харьцангуй ихтэй салбар билээ. Харилцагчид үйлчилгээг ашиглахаасаа өмнө санхүүгийн чадамж болон эрсдэлээ тооцоолж үзэх үүрэгтэй. Бирж алдагдлыг хариуцахгүй.

Хөрвөх чадвар ба бүртгэлийн эрсдэл: Виртуал хөрөнгө нь ямар ч хөрөнгөөр баталгааждаггүй бөгөөд зах зээлд оролцогчдоос хамаардаг. Бирж нь виртуал хөрөнгийн зах зээлийн үнэ болон хөрвөх чадварын талаар ямар ч баталгаа гаргахгүй.

Арилжааны эрсдэл: Виртуал хөрөнгийн үнэ тогтворгүй байдаг. Харилцагчид өөрсдийн позицоо хянаж байх ёстойг анхаарна уу.

Системийн доголдол: Системийн доголдол, аюулгүй байдлын зөрчил болон бусад тасалдалуудад Бирж хариуцлага хүлээхгүй.

• Хууль эрх зүйн болон татварын үр дагавар: Харилцагч Виртуал хөрөнгийн арилжааны хууль эрх зүйн болон татварын үр дагаврыг ойлгох үүрэгтэй. Бирж нь виртуал хөрөнгийн ангилалд ямар ч баталгаа гаргахгүй.

Зохицуулалтын өөрчлөлтүүд: Виртуал хөрөнгийн талаарх хууль тогтоомж, дүрэм журам нь тодорхойгүй бөгөөд өөрчлөгдөж, үйлчилгээний үнэ цэнэ, хүртээмжид нөлөөлж болзошгүй.

Давагдашгүй хүчин зүйл: Бирж нь байгалийн гамшиг, дайн гэх мэт өөрийн хяналтаас гадуур үйл явдлын улмаас тасалдсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.

 

Зөвлөгөө өгөхгүй тухай

Бирж нь хөрөнгө оруулалт, хууль эрх зүй, санхүүгийн болон татварын зөвлөгөө аливаа байдлаар  өгдөггүй болно. Интерфейсийн мэдээлэл нь зөвхөн харилцагчдын танин мэдэхүйд зориулагдсан болно. Харилцагч үйлчилгээг ашиглахаасаа өмнө мэргэжлийн зөвлөхүүдээс шаардлагатай тохиолдолд зөвлөгөө авах үүрэгтэй. 

Was this article helpful?

That’s Great!

Thank you for your feedback

Sorry! We couldn't be helpful

Thank you for your feedback

Let us know how can we improve this article!

Select at least one of the reasons
CAPTCHA verification is required.

Feedback sent

We appreciate your effort and will try to fix the article