P2P арилжааны үйлчилгээний нөхцөл

Modified on Tue, 2 Jul, 2024 at 1:37 AM

Эдгээр Нөхцөлөөр ("P2P Нөхцөл") Биржээс өөрийн платформ ("Интерфейс")-ээр дамжуулан үзүүлж буй P2P арилжааны үйлчилгээг ("Үйлчилгээ") ашиглах харилцааг зохицуулна. Үйлчилгээнд нэвтэрч эсвэл ашигласнаар та интерфэйс дээр байгаа Үйлчилгээний ерөнхий нөхцөлөөс ("Нөхцөл") гадна эдгээр P2P нөхцөлүүдийг дагаж мөрдөхийг зөвшөөрч байна гэж үзнэ. Хэрэв эдгээр P2P нөхцөл болон Нөхцөлийн хооронд аливаа зөрүү гарвал эдгээр P2P нөхцөлийг дагаж мөрдөнө.

 

1. P2P арилжаа

1.1 Хамрах хүрээ: Үйлчилгээний хүрээнд Интерфэйсийн хэрэглэгчид ("Хэрэглэгчид") хоорондоо  виртуал хөрөнгийг фиат мөнгөөр, фиатыг виртуал хөрөнгөөр шууд хоорондоо арилжаалах боломжийг олгодог Peer to Peer буюу P2P үйлчилгээ хамаарна. Үйлчилгээг ашигласнаар та эдгээр P2P Нөхцөлүүд, Нөхцөлүүд болон Интерфэйс дээр Биржээс нийтэлсэн холбогдох дүрэм, бодлогыг, тухайлбал Мэдэгдэл, Нууцлалын бодлогыг дагаж мөрдөхийг зөвшөөрч байна гэж үзнэ.

1.2 Санхүүгийн бус байгууллага: Бирж нь банк, хадгаламжийн байгууллага, тусгай зөвшөөрөлтэй санхүүгийн байгууллага биш гэдгийг харилцагч хүлээн зөвшөөрч байна. Таны интерфэйсийн бүртгэл дэх данс нь банкны данс, итгэлцлийн данс эсвэл зохицуулалттай төлбөрийн данс биш юм. Таны Интерфейсийн дансанд байгаа эд хөрөнгө нь аливаа хохирлын даатгалгүй бөгөөд засгийн газрын баталгаа болон бусад баталгаа байхгүй болно.

1.3 Хууль эрх зүйн нийцэл: Үйлчилгээний хүртээмжийг зарим улсын хууль тогтоомжоор хязгаарлаж болно. Үйлчилгээг ашиглахтай холбоотой тухайн орон нутгийн хууль тогтоомж, татварын үүргийг дагаж мөрдөх нь Харилцагчийн үүрэг байна. Харилцагч нь хуулиар хориглосон үйлчилгээг ашиглахгүй.

1.4 Үйлчилгээг түдгэлзүүлэх, дуусгавар болгох: Бирж зах зээлийн нөхцөл байдал, эрсдэлийн удирдлага, аюулгүй байдлын протокол, хууль, эрх зүйн зохицуулалтын хүчин зүйлс болон бусад шалтгааны улмаас урьдчилан мэдэгдэлгүйгээр үйлчилгээгээ хэдийд ч түр зогсоож, цуцалж болно. Ийнхүү түдгэлзүүлсэн эсвэл цуцлагдсаны дараа харилцагч Биржтэй хамтран ажиллахыг зөвшөөрч байна гэж үзнэ.

1.5 Нөхцөлийн нэмэлт өөрчлөлт: Бирж эдгээр P2P нөхцөл болон үйлчилгээг мэдэгдэлгүйгээр өөрчилж болно. Интерфэйс дээр нийтлэгдсэн даруйд тухайн нэмэлт өөрчлөлтүүд хүчин төгөлдөр болно. Харилцагч үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласаныг шинэчлэгдсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаад тооцно.

1.6 Татварын үүрэг: Шаардлагатай тохиолдолд Үйлчилгээг ашигласнаас олсон ашгаас татвар суутган авч, хуульд заасны дагуу тайлагнаж болно. Харилцагч нь Үйлчилгээг ашигласнаас үүдэн гарах татварын үүргээ биелүүлэх үүрэгтэй.

1.7 Ашгийн баталгаа байхгүй: Бирж нь танд үйлчилгээг ашигласнаас үүдэн гарах ашигт баталгаа гаргахгүй, мөн аливаа хохирол алдагдлыг хариуцахгүй.

1.8 Үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээд: Бирж нь Харилцагчид хүртээмжтэй хялбар үйлчилгээг үзүүлэхийн тулд гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгчдээс гэрээний дагуу үйлчилгээ авч болно. Та KYC (ХТМ) болон AML (Мөнгө угаахтай тэмцэх) журмын дагуу үйлчилгээ үзүүлэгчээс тавьсан аливаа нөхцөлийг дагаж мөрдөх үүрэгтэй.

1.9 Гуравдагч этгээдийн үйлчилгээ: Бирж нь гуравдагч этгээдийн үйлчилгээнд хариуцлага хүлээхгүй.

2. AML/KYC процесс

2.1 Хэрэглэгчийн шаардлага: Үйлчилгээг ашиглахын тулд та KYC болон AML журамд заасан шаардлагыг хангасан байх ёстой.

2.2 KYC нийцэл: Та биржийн KYC бодлогыг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд Интерфейсийн бүртгэлээ зөвхөн өөрөө ашиглах ёстой.

2.3 AML-ийн нийцэл: Хэрэв биржийн AML системд тэмдэглэгдсэн аливаа асуудал гарсан бол та асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллаж, шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэх, гаргаж өгөх ёстой.

2.4 Үл нийцэл: KYC эсвэл AML шаардлагыг дагаж мөрдөхгүй байх нь үйлчилгээг түдгэлзүүлэх эсвэл зогсооход хүргэх үндэслэл болно.

2.5 Хөрөнгийн хууль ёсны ашиглалт: Та өөрийн P2P гүйлгээнд ашиглах хөрөнгийн хууль ёсны байдал, болон ашиглалтыг хангах үүрэгтэй.

2.6 Биржийн хяналт: Бирж нь гүйлгээг холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж болно.

3. Арилжааны ерөнхий заавар

3.1 Захиалгын нөхцөл: Маргаан гарахаас зайлсхийхийн тулд гүйлгээ хийхээсээ өмнө худалдааны нөхцөлийг үргэлж хянаж баталгаажуулах шаардлагатай.

3.2 Тодорхой харилцаа: Гүйлгээний маргаанаас урьдчилан сэргийлэхийн тулд өөрийн захиалгадаа арилжааны нөхцөлийг тодорхой заана уу.

3.3 Төлбөрийн аргын нийцэл: Захиалгад тусгайлан заасан тохирсон төлбөрийн аргыг ашиглана. Төлбөрийн буруу хэлбэрээс үүдэн гарсан хохирлыг Бирж хариуцахгүй.

3.4 Хориглосон гүйлгээ: Интерфэйс дээр зөвшөөрөлгүй суваг эсвэл бүртгэлгүй хэрэглэгчидтэй P2P арилжаанд оролцохыг хориглоно.

3.5 Хэлний хэрэглээ: Интерфэйс дээрх худалдааны нэр томъёо, харилцаа холбоонд хүндэтгэлтэй үг хэллэг ашиглана уу.

3.6 Гүйлгээний хураамж: Аливаа нэмэлт гүйлгээний хураамжийг захиалгын нөхцөлөөр тодорхой тохиролцож, тодруулсан байна.

4. Худалдан авагчийн заавар

4.1 Төлбөрийн арга: Худалдагчийн зөвшөөрсөн фиатыг ашиглаж, төлбөр төлөх эцсийн хугацааг дагаж мөрдөнө.

4.2 Төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл: Төлбөрийн асуудлаас зайлсхийхийн тулд Интерфэйс дээр бүртгүүлсэн хууль ёсны нэртэйгээ төлбөрийн мэдээлэл таарч байгаа эсэхийг шалгаарай.

4.3 Төлбөрийг баталгаажуулах: Бүртгэлийг түдгэлзүүлэхээс сэргийлж төлбөрөө бүрэн төлөх хүртэл баталгаажуулалт хийхгүй байхыг анхаарна уу.

4.4 Захиалгын эцсийн хугацаа: Захиалга хүлээн авсны дараа худалдагчийн зөвшөөрөлгүйгээр захиалгыг өөрчлөх, цуцлах боломжгүй.

4.5 Төлбөрийн тайлбар: Төлбөрийн тодорхойлолт хэсэгт криптовалюттай холбоотой үг хэллэг ашиглахаас зайлсхийнэ үү.

4.6 Гүйлгээг гүйцэтгэхгүй байх: Худалдагч тохиролцсон хугацаандаа гүйлгээг гүйцэтгээгүй тохиолдолд маргаан шийдвэрлэх журмыг дагаж мөрдөнө.

5. Худалдагчийн заавар

5.1 Төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл: Интерфэйс дээр өөрийн хууль ёсны нэртэй таарч тохирсон төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг оруулна уу.

5.2 Захиалгын гүйцэтгэл: Зөвхөн төлбөрийг бүрэн хүлээн авсны дараа захиалга бүрэн биелсэнийг баталгаажуулна уу.

5.3 Захиалгын эцсийн хугацаа: Худалдан авагчийн зөвшөөрөлгүйгээр хүлээн авсан захиалгыг цуцалж болохгүй.

5.4 Санхүүгийн байгууллагын тайлбар: Санхүүгийн байгууллагуудтай харилцахдаа криптовалюттай холбоотой нэр томъёог ашиглахаас зайлсхийнэ үү.

5.5 Маргаан шийдвэрлэх: Худалдан авагч төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд маргаан шийдвэрлэх журмыг дагаж мөрдөнө.

6. Эрсдэлийн сэрэмжлүүлэг ба мэдэгдэл

6.1 Эрсдэлийг хүлээн зөвшөөрөх: Харилцагч нь арилжаанд орлоцсоноор P2P арилжаа, гүйлгээтэй холбоотой хөрөнгийн үнийн хэлбэлзэл, хууль эрх зүйтэй холбоотой эрсдэл зэргийг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.

6.2 Хэрэглэгчийн хариуцлага: Үйлчилгээг ашиглахаасаа өмнө өөрийн санхүүгийн байдал болон эрсдэлийг тэсвэрлэх чадвараа үнэлсан байх үүрэгтэй.

6.3 Хувийн мэдээлэл: Гүйлгээ хийх явцад бусдын хувийн болон нууц мэдээллийг задруулахгүй байх.

6.4 Гүйлгээний хяналт: Залилан мэхлэх үйлдлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор арилжаанд оролцохдоо ямагт сонор сэрэмжтэй байна уу.

6.5 Хариуцлагын хязгаарлалт: Бирж нь санамсаргүй, шууд бус болон үр дагаварт учирсан хохирлыг хариуцахгүй.

6.6 Үйлчилгээний хамгаалалт: Бирж нь хэрэглэгчдийг хамгаалах, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах зорилгоор аливаа арга хэмжээ авч болно.

7. Баталгаа

7.1 Хэрэглэгчийн төлөөлөл: Харилцагч нь өөрийн арилжаанд ашиглах эд хөрөнгийн хууль ёсны байдал болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдсөн болоход өөрөө баталгаа гаргана.

7.2 Хэрэглэгчийн үүрэг: Үйлчилгээг зохих журмын дагуу ашиглах, хууль ёсны болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх.

7.3 Нөхөн төлбөр: Харилцагч эдгээр нөхцөлийг зөрчсөнөөс шалтгаалан гуравдагч этгээдэд учирсан хохирлыг Биржээс нэхэмжилсэн бол Биржид учирсан хохирлыг харилцагч хариуцна.

8. Хариуцлагын хязгаарлалт

8.1 Хариуцлагын хязгаарлалт: Биржийн хүлээх хариуцлага нь харилцагчид өмнөх 12 сард төлсөн шимтгэл эсвэл үйлчилгээгээр дамжуулан хүлээн авсан өгөөжийн хэмжээгээр хязгаарлагдана.

9. Арилжааны хэвийн бус зан төлөв

9.1 Дансны хязгаарлалт: Бирж нь арилжааны хэвийн бус зан төлөв гаргасан гэж сэжиглэсэн эсвэл эдгээр нөхцөлийг дагаж мөрдөөгүй тохиолдолд таны дансыг хязгаарлаж эсвэл хааж болно.

9.2 Дансны хаах: Данс хаагдсаны дараа эргүүлэн хөрөнгө гаргаж авах үйл ажиллагаа нь хууль эрх зүйн болон зохицуулалтын шаардлагуудад нийцэх ёстойг анхаарна уу.

Was this article helpful?

That’s Great!

Thank you for your feedback

Sorry! We couldn't be helpful

Thank you for your feedback

Let us know how can we improve this article!

Select at least one of the reasons
CAPTCHA verification is required.

Feedback sent

We appreciate your effort and will try to fix the article