Харилцагч та энэ хэсгийг анхааралтай уншина уу. Манай үйлчилгээг ашиглах хүрээнд танд аливаа эргэлзээ байвал хууль эрх зүй, санхүү, татварын болон бусад мэргэжлийн зөвлөхүүдээс зөвлөгөө авна уу.
1. Хариуцлагаас татгалзах тухай
1.1 Интерфэйс болон үйлчилгээг Бирж нь "байгаагаар нь" болон "боломжтой" байгаагаар нь хэрэглэх нөхцөлтэйгөөр хүргэдэг. Бирж болон түүний хамаарал бүхий байгууллагууд нь хүртээмж, чанар, үнэн зөв байдлын талаар аливаа баталгаа өгөхгүй бөгөөд аливаа алдаа, саатал, орхигдсон тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
1.2. Бирж, түүний хамаарал бүхий байгууллагууд болон ажилтнууд нь виртуал хөрөнгийн үнэ, гүйлгээний хугацаа зэрэг интерфэйсийн мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлын талаархи аливаа баталгаа гаргахгүй. Харилцагч арилжаанд оролцохдоо мэдээллийг баталгаажуулах, шийдвэр гаргах үүрэгтэй. Бирж нь интерфэйстэй холбогдсон гуравдагч этгээдийн контент эсвэл үйлчилгээнд хариуцлага хүлээхгүй.
1.3. Бирж нь вирустай програм эсвэл фишинг халдлагын улмаас учирсан хохирлыг хариуцахгүй. Харилцаа холбооны үнэн зөв эсэхэд эргэлзэж байгаа тохиолдолд харилцагч ямар нэгэн гүйлгээ эсвэл шаардлагатай үйлдлүүдийг бүртгэлдээ нэвтрэх, гүйлгээ хийхдээ баталгаажуулж байх үүрэгтэй.
1.4. Харилцагчид өөрийн бүртгэл, ID, нууц үг болон бусад хандалтын кодуудын аюулгүй байдлыг хангах ёстой. Бирж нь итгэмжлэл алдагдсан эсвэл мэдэгдлийн дагуу ажиллаагүйгээс виртуал хөрөнгөд зөвшөөрөлгүй хандсан тохиолдол бий болсон тохиолдолд хариуцлага хүлээхгүй. Харилцагч виртуал хөрөнгөд нь аливаа доголдол бий болсон тохиолдолд Биржтэй шууд холбоо барина уу.
2. Болзошгүй эрсдэл
• Зах зээлийн эрсдэл: Виртуал хөрөнгийн арилжаа нь шинэ бөгөөд тодорхойгүй байдал харьцангуй ихтэй салбар билээ. Харилцагчид үйлчилгээг ашиглахаасаа өмнө санхүүгийн чадамж болон эрсдэлээ тооцоолж үзэх үүрэгтэй. Бирж алдагдлыг хариуцахгүй.
• Хөрвөх чадвар ба бүртгэлийн эрсдэл: Виртуал хөрөнгө нь ямар ч хөрөнгөөр баталгааждаггүй бөгөөд зах зээлд оролцогчдоос хамаардаг. Бирж нь виртуал хөрөнгийн зах зээлийн үнэ болон хөрвөх чадварын талаар ямар ч баталгаа гаргахгүй.
• Арилжааны эрсдэл: Виртуал хөрөнгийн үнэ тогтворгүй байдаг. Харилцагчид өөрсдийн позицоо хянаж байх ёстойг анхаарна уу.
• Системийн доголдол: Системийн доголдол, аюулгүй байдлын зөрчил болон бусад тасалдалуудад Бирж хариуцлага хүлээхгүй.
• Хууль эрх зүйн болон татварын үр дагавар: Харилцагч Виртуал хөрөнгийн арилжааны хууль эрх зүйн болон татварын үр дагаврыг ойлгох үүрэгтэй. Бирж нь виртуал хөрөнгийн ангилалд ямар ч баталгаа гаргахгүй.
• Зохицуулалтын өөрчлөлтүүд: Виртуал хөрөнгийн талаарх хууль тогтоомж, дүрэм журам нь тодорхойгүй бөгөөд өөрчлөгдөж, үйлчилгээний үнэ цэнэ, хүртээмжид нөлөөлж болзошгүй.
• Давагдашгүй хүчин зүйл: Бирж нь байгалийн гамшиг, дайн гэх мэт өөрийн хяналтаас гадуур үйл явдлын улмаас тасалдсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
Зөвлөгөө өгөхгүй тухай
Бирж нь хөрөнгө оруулалт, хууль эрх зүй, санхүүгийн болон татварын зөвлөгөө аливаа байдлаар өгдөггүй болно. Интерфейсийн мэдээлэл нь зөвхөн харилцагчдын танин мэдэхүйд зориулагдсан болно. Харилцагч үйлчилгээг ашиглахаасаа өмнө мэргэжлийн зөвлөхүүдээс шаардлагатай тохиолдолд зөвлөгөө авах үүрэгтэй.
*********************************************************************************************************************************************
Legal Disclaimer
Please read this section carefully. Consult legal, financial, tax, or other professional advisors if you have any doubts about using our Services.
1. Disclaimer of Liability
1.1. The Interface and Services are provided "as is" and "as available." The Exchange and its Affiliates make no warranties about accessibility, quality, or accuracy and disclaim liability for any errors, delays, or omissions.
1.2. The Exchange, its Affiliates, and their employees disclaim any warranties regarding the accuracy and completeness of Interface information, including Digital Asset prices and transaction times. Users are responsible for verifying information and making decisions. The Exchange is not liable for third-party content or services linked to the Interface.
1.3. The Exchange is not liable for damage caused by malware or phishing attacks. Users must log into their accounts to verify any transactions or required actions if they are uncertain about the authenticity of communications.
1.4. Users must maintain the security of their IDs, passwords, and other access codes. The Exchange is not responsible for unauthorized access to Digital Assets due to compromised credentials or failure to act on notices. Users should contact the Exchange immediately if their Digital Assets are compromised.
2. Potential Risks
- Market Risk: Digital Asset trading is new and uncertain. Users should consider their financial condition before using the Services. The Exchange is not liable for losses.
- Liquidity and Listing Risk: Digital Assets are not backed by any assets and depend on market participants. The Exchange makes no guarantees about the market price or liquidity of Digital Assets.
- Trading Risk: Digital Asset values are volatile. Users must monitor their positions closely.
- System Failures: The Exchange is not liable for system failures, security breaches, or other disruptions.
- Legal and Tax Implications: Users are responsible for understanding the legal and tax consequences of trading Digital Assets. The Exchange makes no guarantees about the classification of Digital Assets.
- Regulatory Changes: Laws and regulations regarding Digital Assets are uncertain and may change, impacting the value and accessibility of the Services.
- Force Majeure: The Exchange is not liable for interruptions due to events beyond its control, such as natural disasters or wars.
No Advice
The Exchange does not provide investment, legal, financial, or tax advice. Information on the Interface is for informational purposes only. Users should consult professional advisors before using the Services.
Was this article helpful?
That’s Great!
Thank you for your feedback
Sorry! We couldn't be helpful
Thank you for your feedback
Feedback sent
We appreciate your effort and will try to fix the article