Хуримтлал үйлчилгээний нөхцөл

Modified on Mon, 1 Jul, 2024 at 11:48 PM

Хэрэв та манай интерфэйс дээр Хуримтлал үйлчилгээний аль нэгийг ("Хуримтлал") ашигладаг бол та дараах нөхцөл, болзлыг ("Нэмэлт нөхцөл") мөрдөнө. Энд тодорхой заагаагүй бол нэр томьёо нь Үйлчилгээний Ерөнхий Нөхцлийнхтэй (“Нөхцөл”) ижил утгатай байна. Нэмэлт нөхцлүүд болон Нөхцөлүүд хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Хуримтлал үйлчилгээний хувьд эдгээр нэмэлт нөхцөлийг дагаж мөрдөнө.

1. Хуримтлал

1.1. " Хуримтлал" үйлчилгээ нь танд интерфэйс дээрх өөрийн бүртгэлд байршуулсан тодорхой виртуал хөрөнгөд хүү тооцуулан олох боломжийг олгоно.

1.2. Та үзэмжээрээ виртуал хөрөнгийг интерфэйс дээр харуулсан хамгийн бага ба дээд хэмжээ болон хугацааны нөхцөлөөс өөрөө сонгон байршуулах боломжтой.

1.3. Идэвхтэй санал болгож байгаа хуримтлал үйлчилгээ интерфэйс дээр харагдах бөгөөд тус бүр өөр өөр хүүгийн нөхцөлтэй байна. Интерфэйс дээр харагдах нөхцөлтэй, өөрчлөх боломжтой Уян хатан болон Тогтмол хугацааны хуримтлалын үйлчилгээнээс харилцагч сонгож болно.

1.4. Автомат сунгалт гэсэн цонхыг та өөрөө сонгоогүй тохиолдолд виртуал хөрөнгө болон түүнд ногдох хуримтлагдсан хүүгээ хүссэн үедээ авах (Уян хатан хугацаа) эсвэл Тогтсон хугацаа дуусахад гаргаж авах боломжтой байх ба хэрэв автомат сунгалтыг сонгосон бол таны сонгосонтой ижил нөхцлөөр хугацааны эцэст ахин сунгагдсанд тооцно. Татан авалт нь доод ба дээд хязгаартай байж болно.

2. Хүү

2.1. Хуримтлал үйлчилгээнд хадгалуулсан хэмжээ бүхий хөрөнгийн хүүг хадгалснаас хойш 24 цагийн дотор Интерфэйс дээр харуулсан ханшаар тооцно. Ханш нь Биржийн үзэмжээр өөрчлөгдөж болох ба интерфэйс шинэчлэгдсэн даруйд хүчин төгөлдөр болно.

2.2. Уян хатан хугацаатай хуримтлалын хүүг өдөр бүр, харин Тогтмол хугацааны хуримтлалын хүүг түүний хугацаа дуусахаас өмнө тус тус тооцно.

2.3. Бирж өөрсдийн үзэмжээр хөнгөлөлттэй нөхцөлтэй хүү зарим тохиолдолд санал болгож болно.

3. Орлогын баталгаа болохгүй

3.1. Бирж нь өөрийн аливаа үйлчилгээнд орлогын талаар баталгаа гаргахгүй. Хуримтлал үйлчилгээний бодит орлого нь төсөөлж байсан орлогоос эрс ялгаатай байж болно.

4. Үүргийн зөрчил

4.1. Үүргийн зөрчлийн тохиолдлуудад аливаа бүтээгдэхүүнийг хууль бусаар ашиглах, үйлчилгээний нөхцлийг зөрчих буюу тантай холбогдох боломжгүй байх зэрэг орно. Бид хуримтлал үйлчилгээг цуцалж, эрх ашгаа хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээг авч болно. Энэ тохиолдолд хуулийн зардлыг харилцагч хариуцна.

5. Дуусгавар болгох

5.1. Харилцагч бүртгэлээ хаасан эсхүл шалтгаанаас үл хамааран бид бүртгэлийг нь хаасан тохиолдолд Хуримтлал үйлчилгээ цуцлагдана. Тогтмол хугацаа дуусаагүй бол дуусгавар болох хүртэлх хуримтлагдсан хүүг төлнө.

6. Төлөөлөл, баталгаа, гэрээ

6.1. Та эдгээр нөхцлийн дагуу гүйлгээ хийх бүрэн эрх зүйн чадамжтай бөгөөд , үйлчилгээнд оруулж буй мөнгөний эх үүсвэр нь хууль бус үйл ажиллагаанаас хамааралгүй болох тухай баталгааг үүгээр гаргаж, үйлчилгээний эрсдэлийг хүлээн зөвшөөрч, холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөж, үнэн зөв мэдээллээр ханган манай үйлчилгээг шударгаар ашиглахыг зөвшөөрч байна.

7. Өөрчлөлт

7.1. Эдгээр Нөхцөлд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Интерфэйс дээр нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно. Та өөрчлөлт орсны дараа Интерфэйсийг үргэлжлүүлэн ашиглах нь тухайн нөхцлийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно. Хэрэв та эдгээр нөхцөлтэй санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд үйлчилгээнд оруулсан өөрийн хөрөнгийг нэн даруй татан авч, санал хүсэлт гаргах болон бидэнтэй холбоо барина уу.

Was this article helpful?

That’s Great!

Thank you for your feedback

Sorry! We couldn't be helpful

Thank you for your feedback

Let us know how can we improve this article!

Select at least one of the reasons
CAPTCHA verification is required.

Feedback sent

We appreciate your effort and will try to fix the article