1. ӨМНӨТГӨЛ
1.1. Энэхүү стандарт үйлчилгээний ерөнхий нөхцөл ("Нөхцөл") нь:
1.1.1. Үйлчилгээг ашиглаж буй аливаа этгээд ("Харилцагч" эсвэл "та"). 1.1.2. виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хувьд Алтекс дижитал арилжааны платформыг ("Бирж") эрхлэн ажиллуулдаг Монгол Улсын хуулийн этгээд (ХХК) болох Чойжин Алтекс ХХК ("Алтекс"), болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд хамаарна. ("Тал" болон хамтад нь "Талууд").
1.2. Алтекс нь өөрийн altex.mn вебсайт, Биржийн гар утасны мобайл аппликейшн болон бусад API (бүгдийг хамтад нь “Интерфэйс”)-ээр дамжуулан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээ үзүүлдэг.
1.3. Бирж эдгээр нөхцөлд хэдийд ч өөрчлөлт оруулж болох бөгөөд өөрчлөлтийн талаар тухай бүр Харилцагчдэд мэдэгдэх болно. Харилцагчид Нөхцөлүүдийг тогтмол шалгаж байх нь зүйтэй бөгөөд аливаа нэмэлт өөрчлөлтийн дараа Үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласан бол тухайн Нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
1.4. Үйлчилгээ нь холбогдох хууль тогтоомжийн дагуу FATF зэрэг байгууллага эсвэл түүнтэй адилтгах байгууллагаас хориглосон, хориг арга хэмжээ тогтоосон, хязгаарлалттай улс орон эсвэл бүс нутаг болох Хориотой харъяаллын бүсэд хамаарах хувь хүмүүст зориулагдаагүй болно.
1.5. Үйлчилгээ нь бүх улс оронд хууль ёсны биш байж болох тул Харилцагч та бүхэн Үйлчилгээг ашиглахаасаа өмнө Үйлчилгээний талаарх өөрийн харьяаллын дагуу холбогдох хуулиудтай уншиж танилцан тодорхой ойлголт авахыг зөвлөж байна.
1.6. Бирж нь дээрх хүрээнд харьяаллын асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгөхгүй бөгөөд харилцагчийн интерфэйсийг ашигласны үр дагаврыг аливаа байдлаар хариуцахгүй. Харилцагчид үйлчилгээ эсвэл интерфэйсийг ашиглахтай холбоотой өөрийн хүлээх аливаа хууль ёсны нэхэмжлэл, хохирлоос Биржийг ямагт ангид байлгана.
2. НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР
2.1. Агуулгад өөрөөр тусгаагүй бол дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
- “Хамаарал бүхий этгээд” гэж Чойжин Алтекс ХХК-ийн хяналтад байдаг, эсвэл түүний хамтын хяналтад байдаг, түүний дотор охин болон толгой компаниудыг хэлнэ.
- “Нэмэлт нөхцөл” гэдэг нь 3.2-т заасан утгыг илэрхийлнэ.
- “МУТСТ хууль” гэж олон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг олон улсын стандарт болон дотоодын хууль тогтоомжууд, хууль бусаар олсон орлогоо нуун дарагдуулахыг хориглосон хуулиудыг хэлнэ.
- “Холбогдох хууль тогтоомж” гэж Талуудын харьяаллын дагуу холбогдох бүх хуулийг хэлнэ.
-“Ажлын өдөр” гэж Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй ажлын өдөр.
- “CRS” гэдэг нь тайлагналын нийтлэг стандартыг хэлнэ.
-“CTF-ийн тухай хууль” гэж терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг хэлнэ.
-“Виртуал хөрөнгө” гэж Монгол Улсын Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан виртуал хөрөнгийг хэлнэ.
- “Үүргийн зөрчлийн тохиолдол” гэдэг нь 13.2-т заасан утгыг илэрхийлнэ.
-“Шитгэлийн хуваарь” гэж биржид төлөх гүйлгээний шимтгэлийн хуваарийг хэлнэ.
-“Фиат мөнгө” гэж Засгийн газраас хүлээн зөвшөөрсөн хууль ёсны төлбөрийн хэрэгслийг хэлнэ.
- “Давагдашгүй хүчин зүйл” гэж нь хакерын халдлага, системийн доголдол, нийтийн үймээн, засгийн газрын аливаа гэнэтийн шийдвэр, ажил хаялт, үйлдэл зэрэг хяналтаас гадуур урьдчилан таамаглах боломжгүй бүхий л үйл явдлуудыг хэлнэ.
- “ХТМ процесс” нь 4.1-д заасан утгыг агуулна.
-“Алдагдал” гэдэг нь 14 дүгээр зүйлд заасан утгыг агуулна.
- “Мэдэгдэл” нь 22.1-д заасан утгыг илэрхийлнэ.
- “Бодлого” гэдэг нь 3.1-д заасан утгыг агуулна.
- “Хориотой харьяалал” гэдэг нь 1-д заасан утгыг илэрхийлнэ.
- “Хориотой хэрэглээ” гэдэг нь 9.2-т заасан утгыг илэрхийлнэ.
- “Хориотой харилцагч” гэдэг нь 1-д заасан утгыг илэрхийлнэ.
- "Нууцлалын бодлого" гэж үе үе нэмэлт өөрчлөлт оруулдаг биржийн Нууцлалын бодлогыг хэлнэ.
- “Гуравдагч этгээдийн мэдээлэл” гэдэг нь 17.3-т заасан утгыг агуулна.
2.2. Ажлын бус өдөр хийгдсэн шаардлагатай гүйлгээ болон бусад үйлдлүүдийг дараагийн ажлын өдөр нь гүйцэтгэнэ.
3. БУСАД НӨХЦӨЛИЙГ ОРУУЛАХ
3.1. Харилцагч Биржээс тухай бүр нэмэлт өөрчлөлт оруулсан, Интерфэйс дээр байгаа дараах баримт бичгүүдийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эдгээр нь энэхүү Нөхцөлүүдийн салшгүй нэг хэсэг болно. Үүнд:
3.1.1. Үйлчилгээний ерөнхий нөхцөл;
3.1.2. Виртуал хөрөнгийн үйлчилгээний нөхцөл;
3.1.3. Хуримтлал үйлчилгээний нөхцөл;
3.1.4. P2P арилжааны үйлчилгээний нөхцөл;
3.1.5. Нууцлалын бодлого;
3.1.6. Күүкий бодлого;
3.1.7. Реферал хөтөлбөр;
3.1.8. Мэдэгдэл; болон
3.1.9. Бусад бүх холбогдох баримт бичгүүд. (хамтад нь "Бодлого" гэх).
Харилцагчид нэмэлт өөрчлөлтийг цаг тухайд нь шалгаж үзэхийг зөвлөж байна, хэрэв ямар нэгэн санал, асуулт байвал Биржтэй холбоо барина уу.
3.2. Харилцагч нь Биржээс холбогдох Үйлчилгээг авахад Виртуал хөрөнгө, түүний шинж чанартай холбоотойгоор дараах эрсдэлүүдийг бий болохыг ойлгож байгаа бөгөөд хүлээн зөвшөөрч байгаа болно. Үүнд:
1. Виртуал хөрөнгө нь аль ч улсын хууль мөнгөн тэмдэгт биш бөгөөд; аль ч улсын Засгийн газар эсвэл Төв банкнаас баталгаа гаргаагүй; зээл, үнэт цаас, бонд биш; хадгаламж эзэмшигч, үнэт цаасны хөрөнгө оруулагчийг хамгаалах аливаа даатгалд хамааралгүй болно;
2. Виртуал хөрөнгө нь аливаа хуулийн этгээдийн өмчлөх, удирдах эрхийг хэрэгжүүлэх, үүрэг хариуцлага үүсгэх аливаа эрх биш;
3. Харилцагчийн өөрийн санамсаргүй эсхүл болгоомжгүй байдлын улмаас хууран мэхэлсэн буюу алдаатай гүйлгээний үр дүнд хийсэн гүйлгээ нь буцаах боломжгүй, нөхөн төлбөр авах боломжгүй байх боломжтой;
4. Гүйлгээ хийгдсэн хугацаанаас үл хамааран бүртгэлийн системд бүртгэгдсэн даруйд гүйлгээ хийгдсэнд тооцогдоно;
5. Үйлчилгээ болон Виртуал хөрөнгийн үнэ цэнэ нь олон улсын хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомжоос хамааран гэнэт өөрчлөгдөж (буурах эсвэл нэмэгдэх) боломжтой;
6. Залилан, кибер халдлага, алдаатай, гэмт хэргийн шинжтэй гүйлгээний улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх боломжгүй;
7. Харилцагч зах зээлийн эрэлтээс хамаарч үнийн хэлбэлзлээс болж алдагдал хүлээх боломжтой;
8. Интерфэйс болон үйлчилгээнд техникийн хүндрэл гарсан тохиолдолд харилцагч өөрийн виртуал хөрөнгийг ашиглах боломжгүй байж болно;
9. Биржийн эзэмшиж байгаа болон эзэмшиж буй хөрөнгө нь харилцагчид учирсан хохирлыг бүрэн нөхөхөд хүрэлцэхгүй байж болно.
10. Үйлчилгээнд технологийн хүндрэл гарсан тохиолдолд Харилцагч өөрийн виртуал хөрөнгөө ашиглах боломжгүй болно.
11. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэснийг тухайн виртуал хөрөнгөд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй.
4. ДАНС ТОХИРУУЛАХ
4.1. Үйлчилгээг ашиглахын тулд харилцагчид интерфэйс дээр бүртгүүлэх ёстой. Бирж нь МУТСТ хууль, хээл хахуулийн эсрэг зохицуулалтууд, хориг арга хэмжээний тухай олон улсын болон дотоодын баримт бичгүүд, CTF хууль болон бусад хуульд үйл ажиллагаагаа нийцүүлэх үүднээс харилцагчаас энэ үед тодорхой мэдээлэл хүсч болно. Харилцагчид ХТМ шалгалтын хувьд иргэний үнэмлэхийг баталгаажуулах баримт бичгийг өгөх шаардлагатай байж болох бөгөөд Бирж энэ зорилгоор гуравдагч талын үйлчилгээг ашиглаж болно. Харилцагчид эдгээр гуравдагч этгээдтэй мэдээллээ хуваалцахыг зөвшөөрч байгаа бөгөөд FATCA, CRS болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу татварын оршин суугч, статус зэрэг зохих шалгалт хийхэд шаардлагатай мэдээллийг Биржид гаргаж өгөх үүрэгтэй байна.
4.2. Бирж нь МУТСТ хууль хээл хахуулийн эсрэг зохицуулалтууд, хориг арга хэмжээний тухай олон улсын болон дотоодын баримт бичгүүд, CTF хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй үйл ажиллагаанд хяналт тавина. Харилцагчид үйлчилгээ авахын тулд Бирж эсвэл түүний гуравдагч этгээдийн хүсэлтийн дагуу шаардагдах нэмэлт мэдээлэл, баримт бичгийг гаргаж өгөх үүрэгтэй байна.
4.3. Бирж нь холбогдох хууль тогтоомжийн дагуу Харилцагчийг бүртгэхээс татгалзах, цуцлах, түдгэлзүүлэх буюу нэг харилцагчид ногдох бүртгэлийн тоог хязгаарлаж болох ба мөн Харилцагчийн үйлчилгээнд хандах хандалтыг цуглуулсан мэдээлэлд үндэслэн тохируулж болно.
4.4. Бүртгэл үүсгэснээр харилцагчид Бирж, түүнтэй холбоотой Үйлчилгээг тасалдал, доголдолгүй үзүүлэхэд шаардлагатай байгууллагууд болон гуравдагч тал болох үйлчилгээ үзүүлэгчдэд өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, задруулахыг зөвшөөрч байгаа гэж үзнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг Биржийн Нууцлалын бодлогод тусгасан болно.
4.5. Бирж нь харилцагчийн анхны шаардлагаар түүний виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх, эсхүл виртуал хөрөнгийг шилжүүлэхдээ анх орлого хийсэн нэрлэсэн хэтэвч рүү шилжүүлгэ хийнэ.
5. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭ
5.1. Үйлчилгээг ашиглахын тулд харилцагчид интерфэйс дээр бүртгэл үүсгэж, дараах хандах эрхийг олж авна. Үүнд:
5.1.1. Виртуал хөрөнгийг Фиат эсвэл бусад виртуал хөрөнгө болгон хөрвүүлэх эсхүл эргүүлэн хөрвүүлэх;
5.1.2. Виртуал хөрөнгийн OTC арилжааны платформд нэвтрэх;
5.1.3. Виртуал хөрөнгийн арилжааны платформд нэвтрэх.
5.2. Биржээс тогтоосон доод шаардлагыг хангаагүй данс цэнэглэлт, гүйлгээ болон депозитийг Бирж түдгэлзүүлж болно.
5.3. Бирж урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрийн үзэмжээр аливаа үйлчилгээг өөрчлөх, түр зогсоох, цуцлах боломжтой.
5.4. Үйлчилгээ нь гуравдагч талын функцуудыг агуулж болохыг харилцагчид хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Харилцагчид гуравдагч этгээдийн нөхцөлийг зөвшөөрч, шаардлагатай мэдээллээр хангаж, гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран ажиллах үүрэгтэй. Бирж нь гуравдагч этгээдийн өмнөөс баталгаа гаргахгүй бөгөөд Харилцагчид гуравдагч этгээдээс шалтгаалан учирсан аливаа хохирол, алдагдлыг хариуцахгүй. Бирж нь Харилцагчид болон гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгчдийн хооронд гарсан аливаа маргааныг хариуцахгүй.
5.5. Үйл ажиллагааг зогсоох журам
Технологийн доголдол, зохицуулалтын өөрчлөлт, санхүүгийн тогтворгүй байдал зэрэг Биржийн үйл ажиллагаанд хүндрэл үүсч болзошгүй байдал бий болсон тохиолдолд Бирж тухайн үйл явдалд тохирсон үйл ажиллагааг зогсоох журмыг баталж цаг тухайд нь хэрэгжүүлнэ. Эдгээр журамд харилцагчдэд мэдэгдэх, шинэ гүйлгээг зогсоох, одоо байгаа харилцагчийн хөрөнгийг хамгаалах, холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх зэрэг агуулга багтаж болно. Бирж нь үйл ажиллагаанд хүндрэл үүссэн тохиолдолд үйл ажиллагааг зогсоох үйл явцын туршид тасалдлыг багасгах, харилцагчийн эрх ашгийг хамгаалахын тулд боломжит хүчин чармайлт гаргах болно.
5.6. Бүртгэлээс хасах, үйл ажиллагааг зогсоох
Биржийг бүртгэлээс хасч, үйл ажиллагааг зогсоосон тохиолдолд Бирж дараахь арга хэмжээг авна. Үүнд:
- Харилцагчийн мэдэгдэл: Интерфэйс дээр байгаа бүртгэлтэй холбооны сувгуудаар бүртгэлээс хасагдсан, үйл ажиллагаа нь зогссон тухай харилцагчдэд шуурхай мэдэгдэнэ.
- Хөрөнгийн хамгаалалт: Платформ дээр байгаа харилцагчийн хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах, үүнд зохицуулалтын шаардлага, үйл ажиллагааны боломжийн дагуу татан авалт, шилжүүлгийг хөнгөвчлөх зэрэг багтах боловч үүгээр хязгаарлагдахгүй.
- Дагаж мөрдөх үүрэг: Холбогдох байгууллагад тайлагнах, хүлээгдэж буй аливаа маргаан, нэхэмжлэлийг шийдвэрлэх зэрэг зохицуулалтын болон дагаж мөрдөх журмын дагуу хүлээгдэж буй бүх үүргээ биелүүлэх.
- Бусад журам: Үйл ажиллагааг дотоод бодлого, зохицуулалтын удирдамжийн дагуу зогсоох батдагдсан дэс дараалал, бүтэц бүхий журмыг хэрэгжүүлнэ.
- Харилцагчийн дэмжлэг: Харилцагчдэд өөрсдийн хөрөнгөд хандах, үйл ажиллагаа зогссоны үр дагаврыг ойлгоход шаардлагатай дэмжлэг, шуурхай зааварчилгааг өгөх.
Бирж нь харилцагчид хүндрэл, хохирол багатайгаар тухайн үеийн нөхцөл байдлын дагуу боломжийн хэмжээнд тэдний эрх ашгийг хамгаалахын тулд зогсоох үйл явцыг ил тод, хариуцлагатай хэлбэрээр удирдан зохион байгуудах үүрэгтэй.
6. ТӨЛӨӨЛӨЛ
6.1. Бирж нь интерфэйс дээрх гүйлгээнд аливаа байдлаар төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэхгүй боловч, зарим үйлчилгээнд Интерфэйсийг ашигладаг талуудын хооронд байгуулсан гэрээг удирдаж, мөрдүүлж болно.
7. МЭДЭЭЛЭЛ ХУВААЛЦАХ
7.1. Харилцагчийн Биржид гаргаж өгсөн бүх мэдээлэл үнэн зөв, бүрэн, хамгийн сүүлийн зеийн байдлаарх бодит, аливаа байдлаар төөрөгдүүлээгүй байна.
7.2. Харилцагчид мэдээллийн үнэн зөв байдлыг хангахын тулд мэдээлэлд өөрчлөлт орсон даруй шинэчилж, тухайн өөрчлөлтийн талаар Биржид мэдэгдэх үүрэгтэй.
7.3. Харилцагчид ХТМ процесст нийцүүлэн Биржээс хүссэн нэмэлт мэдээлэл эсвэл баримт бичгийг хугацаанд нт гаргаж өгөх үүрэгтэй.
7.4. Харилцагчид Биржийн шаардлагын дагуу таних, зохих шалгалт хийх, мөнгө угаахтай тэмцэх бүх шаардлагыг дагаж мөрдөх үүрэгтэй.
8. ДАНСНЫ ХАМГААЛАЛТ
8.1. Харилцагчид өөрсдийн бүртгэлтэй холбоотой бүх үйл ажиллагаа, түүний дотор Биржид оруулсан мэдээллийн үнэн зөвийг хариуцна.
8.2. Харилцагчид зөвшөөрөлгүй ашиглалт эсвэл аюулгүй байдлын зөрчлийн талаар Биржид нэн даруй мэдэгдэх ёстой бөгөөд нэвтрэн оролт бүрийн дараа заавал Интерфэйсээс гарч байх ёстой. Үүнтэй холбоотой маргаанаас үүдэн гарах хохирлыг Бирж хариуцахгүй.
9. ХОРИГЛОСОН ХЭРЭГЛЭЭ
9.1. Харилцагчид дараахь зүйлийг хийхийг хориглоно. Үүнд:
9.1.1. Интерфэйс эсвэл үйлчилгээг ашиглан хууль бус орлогыг нуун далдлах эсвэл хууль бус Фиат мөнгөтэй эсвэл виртуал хөрөнгөтэй холбоотой гүйлгээ хийх, хийхийг завдах.
9.1.2. Биржийг хуулийн хариуцлага хүлээлгэх хэмжээнд Интерфэйс эсвэл үйлчилгээг буруугаар ашиглах.
9.1.3. Холбогдох хуулиас зайлсхийхийн тулд интерфейс эсвэл үйлчилгээг ашиглах.
9.1.4. Татвараас зайлсхийхийн тулд интерфейс эсвэл үйлчилгээг ашиглах.
9.1.5. Хууль ёсны дагуу олж авсан хөрөнгөөс бусад хөрөнгөөр арилжаа хийх.
9.1.6. Бирж болон бусад харилцагчдийн эрх, үүрэгт хөндлөнгөөс нөлөөлөх, нөлөөлөхөөр оролдох.
9.1.7. Техникийн асуудал далимдуулж болон мэдээлэл буруугаар ашиглан арилжаанд оролцох.
9.1.8. Бирж болон бусад харилцагчдэд хохирол учруулах үйлдэл хийх.
9.1.9. Бүртгэлийн мэдээлэл болон бусад шаардлагатай мэдээллийг хуурамчаар үйлдэх.
9.1.10. Бүртгэл эсвэл үйлчилгээний явцад төөрөгдүүлсэн мэдээлэл өгөх.
9.1.11. Интерфэйс дээрх програм хангамжийг урвуу инженерчлэх эсвэл задлах.
9.1.12. Бирж болон гуравдагч этгээдэд хохирол учруулах үр дагавар авчрах аливаа оролдлого хийх.
9.1.13. Нэгээс олон бүртгэлтэй байх.
9.1.14. Үйлчилгээг ашиглан IP хаяг, байршлаа нуун далдлах эсвэл Хориглосон харьяаллын газраас хандах.
9.1.15. Эдгээр нөхцөл эсвэл холбогдох хуулийг зөрчих эсвэл зөрчихийг завдах.
9.2. Хориотой хэрэглээ нь Биржийн үзэмжээр эрх бүхий байгууллагад Харилцагчын үйл ажиллагааг тайлагнах, нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх, зогсоох, учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаардах зэрэг арга хэмжээ авах үндэслэл болно.
10. БИРЖИЙН ЭРХ
10.1. Бирж нь шаардлагатай тохиолдолд мэдэгдэлгүйгээр үйлчилгээ, контент, функцуудыг өөрчлөх, зогсоох боломжтой. Үүнээс үүдэн гарсан аливаа асуудалд хариуцлага хүлээхгүй.
10.2. Бирж шаардлагатай тохиолдолд өөрийн үзэмжээр эсвэл хуульд заасан үндэслэлээр тухайн үндэслэлээ хуульд заасан тохиолдолд тайлбарласны дагуу гүйлгээнээс татгалзах, цуцлах боломжтой. Энэ тохиолдолд цахим валютын сүлжээнд цацагдсан гүйлгээг буцаах боломжгүй байж болно. Бирж нь зөвхөн тодорхой виртуал хөрөнгийг дэмждэг бөгөөд дэмжигдээгүй хөрөнгийг ашиглах оролдлогод хариуцлага хүлээхгүй болно.
10.3. Биржийн системүүд техникийн асуудалтай тулгарах эсвэл хандалт, ашиглалт гэнэт ихэссэн эсвэл сайжруулалт хийх шаардлагатай тохиолдолд системийн тасалдал, хариу өгөх хугацаа удаашрах эсвэл харилцагчийн үйлчилгээний чанар муудаж болзошгүй. Үүнтэй холбоотой аливаа хохирлыг Бирж хариуцахгүй.
10.4. Офлайн сангаас мэдээлэл авах шаардлагатай бол гүйлгээ хойшлогдож магадгүй бөгөөд Бирж үндэслэл бүхий гүйлгээний хязгаар тогтоож болно.
11. ТӨЛБӨР
11.1. Бирж нь Үйлчилгээний хураамж, гүйлгээний хураамж, эсвэл зогсонги дансны хураамжийг шимтгэлийн хуваарьт заасанчлан ногдуулж болох бөгөөд үүнд үе үе тохируулга хийж болно.
11.2. Харилцагчид Үйлчилгээг авахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу Биржээс тогтоосон Фиат мөнгөөр төлбөр хийх үүрэгтэй.
12. ТАТВАР
12.1. Харилцагч нь дангаараа үйлчилгээг ашиглан хийсэн гүйлгээний холбогдох татварыг тодорхойлж, холбогдох хуулийн шаардлагуудыг дагаж мөрдөх үүрэгтэй. Үүнд татвар суутган авах, хураах, тайлагнах, зохих байгууллагад шилжүүлэх зэрэг орно.
12.2. Холбогдох хуулиудад заасан тохиолдолд эдгээр нөхцлийн дагуу аливаа төлбөрөөс татвар суутган авах эсвэл суутгах шаардлагатай бол Харилцагч Биржийн цэвэр орлогод ногдуулах татвараас бусад аливаа өр төлбөрөөс ангид байх ёстой цэвэр дүн Биржид орж ирэх болохыг баталгаажуулна.
12.3. Харилцагч эдгээр нөхцлийн дагуу төлбөр төлөхтэй холбоотой татварын маргааны улмаас учирсан аливаа зардал, алдагдал, хариуцлагыг Биржид нэн даруй, үл маргах журмаар нөхөн төлөх үүрэгтэй.
13. ХУГАЦАА
13.1. Эдгээр нөхцөлүүд нь харилцагч хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болж, тухайн Харилцагчын хувьд дараах тохиолдолд дуусгавар болно. Үүнд:
13.1.1. Харилцагч болон Биржийн харилцан бичгээр байгуулсан гэрээ;
13.1.2. Биржийн санаачлагаар гэрээг цуцлах:
- Үүргийн зөрчлийн бий болсон тохиолдолд (доор тодорхойлсон);
- Биржийн үзэмжээр.
13.2. " Үүргийн зөрчлийн тохиолдол"-д дараахь тохиолдлыг тооцно. Үүнд:
- Төлөх төлбөрөө төлөөгүй (захиргааны болон техникийн алдаанаас шалтгаалж ажлын тав хоногийн дотор арилгаагүй бол).
- Гэрээгнд заасан үүргийн аливаа зөрчлийг гэрээнд заасан хугацаанд арилгаагүй.
- Буруу ташаа мэдээлэл өгсөн, тараасан.
- Харилцагч бизнесийн томоохон үйл ажиллагааг үндэслэлгүйгээр түдгэлзүүлэх эсвэл зогсоох нөхцөл бий болох нөхцөл гаргасан.
- Материаллаг сөрөг үр дагаварт хүргэсэн эсвэл Биржийн ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа явуулах.
- Харилцагч залилан эсвэл хууль бус үйлдэл хийх.
- Харилцагчид нөлөөлж болох төлбөрийн чадвартай холбоотой сөрөг нөхцөл бий болсон.
13.3. Гэрээг цуцлах нь өмнөх үүргийн зөрчлийн үр дүнд бий болсон шаардах эрх, эсвэл хүчин төгөлдөр хэвээр байх заалтуудад нөлөөлөхгүй.
14. НӨХӨН ТӨЛБӨРИЙН ХАМГААЛАЛТ
14.1. Харилцагч нь Бирж, түүний хувьцаа эзэмшигчид, албан тушаалтнууд, захирал, ажилчид, төлөөлөгчдөд дараахь зүйлээс үүсэх аливаа хохирол, нэхэмжлэл, хохирол, хариуцлага, зардал, зардлыг, түүний дотор хуулийн төлбөрийг нөхөн төлж барагдуулахыг зөвшөөрч байна.
(a) Харилцагчийн өгсөн мэдээллийн үнэн зөв байдал;
(б) Харилцагчийн үүрэг, мэдэгдэл, баталгаа, эсвэл эдгээр нөхцөлийг зөрчсөн;
(в) Холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, мэдэгдлийг дагаж мөрдөхгүй байх.
15. ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ
15.1. Холбогдох хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хэмжээгээр Бирж нь эдгээр нөхцлөөс үүдэлтэй эсвэл тэдгээртэй холбоотой дор дурдсаныг оролцуулах боловч үүгээр хязгаарлагдахгүйгээр, шууд, шууд бус, онцгой, үр дагавар, алдагдал, хохирлыг хариуцахгүй. Үүнд:
15.2. Биржээс хуулийн дагуу үзүүлсэн аливаа Үйлчилгээ, үүнд харилцагчид учирсан хөрөнгө оруулалтын алдагдал.
15.3. Интерфейсийн ашиглалт эсвэл нарийвчлал.
15.4. Интерфэйсээр дамжуулан нэвтрэх боломжтой гуравдагч этгээдийн материал эсвэл холбогдсон гуравдагч талын сайтууд дээрх мэдээлэл.
15.5. Харилцагчийн үйлчилгээгээр дамжуулан байгуулсан гэрээтэй холбоотой агуулга эсвэл маргаан.
15.6. Харилцагчийн байгуулсан гэрээний талаар гуравдагч этгээдийн гүйцэтгээгүй байдал, үүргээ биелүүлээгүй, эсвэл гуравдагч этгээдийн үйлдэл.
15.7. Ашиг, бизнесийн боломж, орлого, эргэлт, нэр хүндтэй холбоотой алдагдал.
15.8. Алдагдсан эсвэл гэмтсэн өгөгдөл.
15.9. Дотоод сүлжээний гэмтэл, тасалдал.
15.10. Вирус эсвэл бусад ижил төрлийн хор хөнөөлтэй програмуудыг ачаалсанаас үүдсэн хохирол.
15.11. Үйлчилгээний хүрээнд өөрийн үзэмжид үндэслэн гаргасан шийдвэр эсвэл авсан арга хэмжээ.
15.12. Үйлчилгээтэй холбоотой дамжуулагдсан өгөгдлийн саатал, бүтэлгүйтэл, тасалдал, эвдрэл.
15.13. Үйлчилгээ эсвэл Интерфэйсийн контент дахь алдаатай байдал.
16. ТӨЛӨӨЛӨЛ, БАТАЛГАА
16.1. Харилцагч Биржид дараахь зүйлийг илэрхийлж, дараах мэдэгдэл баталгааг гаргаж байна. Үүнд:
16.1.1. Харилцагчийн интерфэйс рүү нэвтрэх бүртгэлийн өргөдлийг бөглөж буй этгээдийн зөвшөөрөл бүхий байдал.
16.1.2. Харилцагчийн өгсөн мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдал.
16.1.3. Хууль ёсны үүрэг хүлээж болох насанд хүрсэн гэрээ байгуулах хууль зүйн чадамжтай тухай баталгаа.
16.1.4. Интерфэйсийг ашиглахтай холбоотой эрсдлийг ойлгох, хүлээн зөвшөөрөх.
16.1.5. Мөнгө угаахтай тэмцэх (AML) болон Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (CTF) хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийг уншиж танилцсан бөгөөд дагаж мөрдөх болох тухай баталгаа.
16.1.6. Интерфэйсийг хууль бус үйл ажиллагаанд ашиглахгүй байх, орлогыг нуун дарагдуулах.
16.1.7. Хууль ёсоор олж авсан хөрөнгө, виртуал хөрөнгө эсвэл бусад өмчийг ашиглан арилжаанд оролцох тухай баталгаа.
16.1.8. Харилцагчийн үйл ажиллагаанд хамаарах бүх Татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх тухай баталгаа.
16.1.9. Биржээс тогтоосон татварын болон мэдээллийн тайлангийн шаардлагыг зөвшөөрнө.
16.1.10. Авлигын эсрэг хуулиар хориглосон авлига, авлигын үйл ажиллагаанд оролцохгүй байх.
16.1.11. Татварын тайлангийн бүх үүргээ биелүүлэх, харилцагчийн үйл ажиллагаатай холбоотой орлогын албан татварыг төлөх.
16.1.12. Хориг арга хэмжээний тухай зохицуулалтаар үл зөвшөөрөгдсөн болон хориглосон үйл ажиллагаанд оролцохгүй байх.
16.1.13. Харилцагчийн үйл ажиллагаа явуулж буй бүх нутаг дэвсгэрт холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх.
16.1.14. Байгууллагын харилцагч нь зохих хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан бөгөөд статус нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр байгаа.
16.1.15. Эдгээр нөхцлүүдийг байгууллагын харилцагч нь хүлээн зөвшөөрч буй болох тухай баталгаа.
16.1.16. Хуулиар хүлээсэн бүхий л үүргээ биелүүлэх тухай баталгаа.
16.2. Харилцагчийн мэдэгдэл, баталгаа нь эдгээр нөхцөлийг биелүүлсний дараа хэвээр хадгалагдах ба харилцагч нь өөрчлөлт орсон тухай мэдэгдсэнээс бусад тохиолдолд Бирж нь эдгээрийг үнэн зөв байна гэж үзнэ.
16.3. Бирж нь "байгаагаар" нь зарчмаар санал болгож буй интерфэйс эсвэл үйлчилгээний талаар харилцагчдэд ямар ч баталгаа өгөхгүй болно.
17. НУУЦЛАЛ
17.1. Харилцагч нь Нууцлалын бодлогод нийцүүлэн тодорхой тэмдэглэсэн нууц мэдээллээс бусад тохиромжтой гэж үзсэн аливаа зорилгоор өгсөн мэдээллийг задруулахыг Биржид зөвшөөрнө.
17.2. Мэдээллийн нууцлалын үүрэг нь дараахь тохиолдолд хамаарахгүй. Үүнд:
- Олон нийтэд нээлттэй мэдээлэл.
- Хууль болон зохицуулах байгууллагаас шаардсан мэдээлэл.
- Хуул, журмаар албадан гаргуулах боломж бүхий мэдээлэл.
- Эдгээр нөхцлийн дагуу банкир, зөвлөх, зөвлөхүүдтэй хуваалцсан мэдээлэл.
17.3. Харилцагч зөвшөөрөгдсөн зорилгоор Биржид гуравдагч этгээдэд өөрийн мэдээллийг өгөхийг хүлээн зөвшөөрч, шаардлагатай бүх зөвшөөрлийг олгож, хадгалахыг зөвшөөрч байна.
17.4. Харилцагч нь Интерфэйсээр дамжуулан гуравдагч этгээдийн өгөгдөлтэй харьцахтай холбоотой Мэдээлэл хамгаалах ерөнхий журам (ЕХ) (2016/679) дагаж мөрдөхөө баталгаажуулж байна.
17.5. Нууцлалын үүрэг нь тухайн мэдээлэл олон нийтэд ил болох хүртэл, дуусгавар болохгүй бөгөөд тодорхойгүй хугацаагаар хадгалагдана.
18. ХЯЗГААРЛАГДМАЛ ЛИЦЕНЗ
18.1 Харилцагчид зөвхөн Биржээс зөвшөөрөгдсөн зорилгоор Интерфэйс болон түүний агуулгыг ашиглах хязгаарлагдмал, бусдад шилжүүлэх эрхгүй лиценз олгож байгаа бөгөд түүнийг аливаа байдлаар зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно. Интерфэйс болон үйлчилгээний бүх эрх, ашиг сонирхол зөвхөн Биржид хамаарна. Харилцагч Биржээс урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр Агуулгын аль нэг хэсгийг хуулах, тараах, өөрчлөх, ашиглах, лого, барааны тэмдгийг ашиглахыг хориглоно.
19. НЭМЭЛТ БАТАЛГАА
19.1 Тал бүр энэхүү Нөхцөлд заасан үүргээ бүрэн биелүүлэхийн тулд бусад Талуудын үндэслэлтэй хүсэлтийн дагуу нэмэлт үйлдэл хийх, баримт бичгийг гаргаж өгөх, гүйцэтгэх, эсхүл үйлдлээс татгалзахыг зөвшөөрнө.
20. ТҮНШЛЭЛ БИШ БОЛОХ ТУХАЙ
20.1 Энэхүү гэрээ нь Талуудын хоорондын аливаа түншлэл, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг илэрхийлэхгүй, мөн аль нэг Талыг өөр Талын төлөөлөгчөөр авч үзэх үндэслэл болохгүй.
21. ХАРИЛЦАГЧДИЙН ХООРОНДЫН МАРГААН
21.1. Харилцагчид хоорондын арилжааны маргааныг Биржид нэн даруй мэдээлж, шаардлагатай дэлгэрэнгүй мэдээлэл болон хүсэлтийн дагуу нотлох баримтуудыг өгөх ёстой.
21.2. Бирж нь маргааныг шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомжийн дагуу арилжааны мэдээллийг эрх бүхий байгууллагад гаргаж өгч болно.
21.3. Харилцагчид холбогдох хууль тогтоомжид өөрөөр шаардаагүй бол холбогдох хуульд заасан үндэслэл бүхий маргааныг шийдвэрлэх журмыг баримтална.
21.4. Харилцагчид маргааныг шийдвэрлэсэн эсвэл эцсийн шийдвэр гаргасны дараа Биржид нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.
22. МЭДЭГДЭЛ
22.1. Аливаа шаардлага бүхий Мэдэгдэл хүргүүлэхдээ бичгээр гаргасан байх бөгөөд Тал бүрийн нэрлэсэн хаягаар цахим шуудан эсвэл бүртгэлтэй шуудангаар хүргүүлнэ.
22.2. Мэдэгдэл нь хүлээн авсны дараа хүчин төгөлдөр болно: гараас гарт хүргэх шуудан эсвэл хүргэлтийн дараа бүртгүүлсэн шуудан; хүлээн авагч имэйл хүлээн авмагц гэх мэт.
23. ХЭВЭЭР ХАДГАЛАГДАХ
23.1.Эдгээр болзолын аль нэг заалт нь хууль бус, хүчин төгөлдөр бус эсвэл аль нэг улсын хууль тогтоомжийн дагуу хэрэгжих боломжгүй бол энэ нь бусад харьяаллын нутаг дэвсгэрт хүчинтэй байх эсвэл бусад заалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй бөгөөд хэвээр хадгалагдана.
24. ХҮЧИН ТӨГӨЛДӨР БАЙДАЛ
24.1. Хэрэв аливаа заалт хууль бус, хүчин төгөлдөр бус эсвэл хэрэгжих боломжгүй бол талуудын хүсэл зоригийг тусгасан хууль ёсны, хүчинтэй, хэрэгжих боломжтой байхаар өөрчилж болно.
24.2. Хэрэв өөрчлөлт оруулах боломжгүй бол уг заалтыг хүчингүй гэж үзэх боловч үлдсэн нөхцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
25. ҮНДЭСЛЭЛ БҮХИЙ БАЙДАЛ
25.1 Тал бүр эдгээр нөхцлийн талаар өөрсдийн бие даасан хууль зүйн зөвлөгөө авах боломжийг баталгаажуулна. Нөхцөл болон холбогдох баримт бичгүүдийг шударга, үндэслэлтэй гэж үзэх бөгөөд хоёрдмол утгатай зүйлийг аль нэг талд эсвэл эсрэгээр тайлбарлахгүй.
26. БҮХЭЛ ГЭРЭЭ
Эдгээр нөхцөлүүд нь тухайн зүйлийн талаар бичгээр болон амаар хэлцсэн өмнөх хэлэлцээрийг илэрхийлэхгүй бөгөөд, зөвхөн энэхүү Нөхцөлийг Талуудын хооронд байгуулсан бүхэл гэрээ гэж үзнэ.
27. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ
Бирж нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас бүтэлгүйтсэн, саатсан, гүйлгээний гүйцэтгэлийн өөрчлөлтийг хариуцахгүй.
28. ҮЛ ШИЛЖҮҮЛЭХ
Харилцагч эдгээр нөхцлийн дагуу эрх, үүргийг бусдад шилжүүлэх эрхгүй.
29. НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ
29.1. Бирж нь эдгээр нөхцлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр хүссэн үедээ өөрчлөх эрхтэй.
29.2. Нэмэлт өөрчлөлтүүд нь тухайн нэмэлт өөрчлөлт орсон өдрийг хүртэлх бий болсон эрх, үүргээс татгалзах үндэслэл болохгүй.
30. ЭРХЭЭС ТАТГАЛЗАХ
Эдгээр нөхцлийн дагуу ямар нэгэн эрх, арга хэрэгслийг хэрэгжүүлэхгүй байх, хойшлуулах нь эрхээс татгалзсан гэж үзэх үндэслэл болохгүй. Талуудын эрх нь хуримтлагдах шинж чанартай бөгөөд хуулиар олгогдсон эрхээс давж гарахгүй.
31. ХАРЬЯЛАЛ
31.1. Эдгээр нөхцөлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тайлбарлаж хэрэглэнэ.
Was this article helpful?
That’s Great!
Thank you for your feedback
Sorry! We couldn't be helpful
Thank you for your feedback
Feedback sent
We appreciate your effort and will try to fix the article