Нууцлалын Бодлого / Privacy Policy

Modified on Thu, 27 Jun, 2024 at 3:50 AM

 

Энэхүү Нууцлалын бодлогоор Чойжин Алтекс ХХК ("Алтекс"), Алтекс Дижитал Бирж болон түүний үйлчилгээ үзүүлэхэд хамаарал бүхий этгээдүүдийн Харилцагчын хувийн мэдээллийг боловсруулах, ашиглах үйл ажиллагааг зохицуулна. Алтекс нь таны хувийн нууцад хүндэтгэлтэй хандаж, Монгол Улсын Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль болон олон улсын стандартын дагуу таны хувийн мэдээллийг хамгаалах үүрэгтэй. Altex.mn сайт болон бусад холбогдох вэб сайт, аппликейшн, үйлчилгээ ("Үйлчилгээ") рүү хандсанаар та энэхүү Нууцлалын бодлогын нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.

 

Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөх

Манай үйлчилгээг ашигласнаараа таныг энэхүү Нууцлалын бодлогыг зөвшөөрч байна гэж үзнэ. Бид нууцлалын бодлогыг хууль эрх зүйн өөрчлөлт эсвэл практикт нийцүүлэхийн тулд тухай бүр шинэчилж болно. Өөрчлөлтийн тухай мэдэгдлийг цахим шуудангаар, эсвэл бусад хэрэгслээр илгээх бөгөөд үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах нь шинэчлэгдсэн бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.

 

Зорилго:

Энэхүү Нууцлалын бодлогоор бид үйлчилгээгээрээ дамжуулан таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, боловсруулж ашиглах тухай харилцааг тайлбарлаж зохицуулах бөгөөд бидний зүгээс харилцагчдын хувийн мэдээлэл цуглуулсан тохиолдолд мэдээллийн ашиглалтын ил тод байдлыг хангана.

 

Таны үүрэг:

Хувийн мэдээллээ үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй ба, бидэнтэй харилцах явцад гаргаж өгсөн мэдээлэлд орсон аливаа өөрчлөлтийн талаар бидэнд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

 

Гуравдагч этгээдийн холбоосууд

Манай үйлчилгээг ашиглах явцад гуравдагч этгээдийн вэбсайт эсвэл програмуудад хандах холбоосууд гарч ирж болно. Бид эдгээр гуравдагч этгээдэд хяналт тавьдаггүй бөгөөд тэдний хувийн нууцлалын бодлоготой холбоотой үйл ажиллагаанд хариуцлага хүлээхгүй. Эдгээр тохиолдолд манай үйлчилгээнээс гарахдаа зочилсон сайтууд эсвэл холбоосуудын нууцлалын бодлогыг шалгана уу.

 

Бидний цуглуулдаг мэдээлэл, өгөгдөл

Бид дараах байдлаар бүлэглэсэн төрөл бүрийн хувийн мэдээллийг хуульд нийцсэн зорилгоор цуглуулдаг.

 

- Хувийн мэдээлэл: Нэр, хэрэглэгчийн нэр, төрсөн огноо, иргэншил гэх мэт.

- Холбоо барих мэдээлэл: Хаяг, имэйл, утасны дугаар гэх мэт.

- Санхүүгийн мэдээлэл: Банкны дансны дэлгэрэнгүй мэдээлэл, хөрөнгийн эх үүсвэр, гүйлгээний түүх гэх мэт.

- Техникийн өгөгдөл: IP хаяг, хөтчийн дэлгэрэнгүй мэдээлэл, төхөөрөмжийн мэдээлэл гэх мэт.

- Бүртгэлтэй холбоотой мэдээлэл: Сонголт, санал хүсэлт, санал асуулгын хариулт гэх мэт.

- Хэрэглээний өгөгдөл: Холболтод дэмжлэг үзүүлэх, сошиал медиа нийтлэл, күүки гэх мэт.

- Маркетинг ба харилцааны өгөгдөл: Маркетингийн харилцааг хүлээн авах сонголт гэх мэт.

 

Хуулиар шаардсанаас бусад тохиолдолд бид харилцагчын хувийн мэдээлэл болон эмзэг мэдээлэлийг цуглуулдаггүй болно.

 

Мэдээлэл цуглуулах хэлбэр: Бид танаас шууд (жишээ нь, маягт бөглүүлэх, цахим болон имейл харилцаа гэх мэт) болон автоматаар (жишээ нь, күүки, IP хаяг) хувийн мэдээлэл болон өгөгдлийг цуглуулж болно. Эдгээр мэдээллийг эрх бүхий гуравдагч этгээдүүдэд болон бусад эрх бүхий этгээдүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу таны зөвшөөрөлгүйгээр гаргаж өгч болно.

 

Хувийн мэдээллийн ашиглалт: Бид таны хувийн мэдээллийг дараах зорилгоор ашигладаг. Үүнд:

 

- Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх.

- Бизнесийн хууль ёсны ашиг сонирхлын төлөө (жишээлбэл, үйлчилгээг сайжруулах).

- Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх.

- Шаардлагатай бусад тохиолдолд таны зөвшөөрөлтэйгээр.

 

Маркетинг: Бид таны сонголтод тулгуурлан холбогдох маркетинг, сурталчилгааны материалаар хангахын тулд хувийн мэдээллийг тань ашиглаж болно.

 

Гуравдагч этгээдтэй хуваалцах: Бид холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай тохиолдолд хуульд нийцсэн (жишээ нь, хувийн мэдээлэл баталгаажуулах, гүйлгээг гүйцэтгэх) зорилгоор гуравдагч этгээдтэй харилцагчдын хувийн мэдээллийг хуваалцдаг. Бүх гуравдагч этгээдүүд таны мэдээллийг манай бодлогын дагуу найдвартай, аюулгүй байдлыг хангасан хэлбэрээр ашиглах үүрэгтэй байдаг.

 

Татгалзах: Та анх илэрхийлсэн зорилгод нийцэхгүй хэлбэрээр мэдээлэл, өгөгдөл хуваалцах эсвэл боловсруулах үйл ажиллагаа хийж байна гэж үзвэл мэдээллээ хуваалцахаас татгалзаж болно, гэхдээ энэ нь үйлчилгээний хүртээмжид нөлөөлж болзошгүйг анхаарна уу.

 

Күүки: Та хөтчийнхөө тохиргоогоор күүки тохиргоог удирдах боломжтой боловч күүкийг идэвхгүй болгосноор вэбсайтын үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүйг анхаарна уу.

 

Мэдээллийн аюулгүй байдал: Бид хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэх, ашиглах, задруулахаас урьдчилан сэргийлэх хамгаалалтын арга хэмжээний төлөвлөгөөг байнга хэрэгжүүлдэг. Бид зөвхөн эрх бүхий ажилтнуудын мэдээлэлд нэвтрэх байдлаар эрхийг хязгаарладаг болно.

 

Мэдээлэл хадгалах: Бид хувийн мэдээллийг цуглуулсан зорилго, түүний дотор хууль эрх зүйн болон зохицуулалтын шаардлагыг биелүүлэхийн тулд шаардлагатай хугацаанд хадгалдаг.

 

Таны эрх: Мэдээлэл хамгаалахтай холбогдолтой хуултщь зохицууощлалтын дагуу та өөрийн хувийн мэдээлэлд хандах, засварлах, устгах, боловсруулалтыг эсэргүүцэх, боловсруулалтыг хязгаарлах, өгөгдөл зөөвөрлөх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл эдгээр эрхээ хэрэгжүүлэхийг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

 

Холбоо барих: Энэхүү Нууцлалын бодлого эсвэл манай үйл ажиллагааны талаар асуух зүйл байвал манай Харилцагчдад туслах цэсээр дамжуулан холбогдоорой. [https://Altex.freshdesk.com/undefined/support/home](https://Altex.freshdesk.com/undefined).


*********************************************************************************************************************************************


Privacy Policy


This Privacy Policy governs the processing of personal data by Choijin Altex LLC ("Altex"), including its affiliates. Altex respects your privacy and is committed to protecting your personal data in accordance with the Law of Mongolia on Personal Data Protection and international standards. By accessing Altex.mn or any related websites, applications, or services ("Services"), you accept the terms of this Privacy Policy.

 

Acceptance of Privacy Policy: By using our Services, you agree to this Privacy Policy. We may update it to reflect legal changes or data practices. Notification of changes will be provided via email, on our Services, or through other means, and continued use of the Services constitutes acceptance of the updated policy.

 

Purpose

This Privacy Policy explains how we collect and process your personal data through the Services. It ensures transparency about our data usage.

 

Your Duty: It's essential to keep your personal data accurate and inform us promptly of any changes during your interaction with us.

 

Third-Party Links: Our Services may link to third-party websites or applications. We do not control these third parties and are not responsible for their privacy practices. When leaving our Services, review the privacy policies of visited sites or links.

 

Data We Collect: We collect various types of personal data, grouped as follows:

 

- Identity Data: Name, username, date of birth, nationality, etc.

- Contact Data: Address, email, phone numbers, etc.

- Financial Data: Bank account details, transaction history, etc.

- Technical Data: IP address, browser details, device information, etc.

- Profile Data: Preferences, feedback, survey responses, etc.

- Usage Data: Support interactions, social media posts, cookies, etc.

- Marketing and Communications Data: Preferences for receiving marketing, etc.

 

We do not collect Special Categories of Personal Data (sensitive data) unless legally required.

 

Data Collection Methods: We collect data directly from you (e.g., forms, correspondence) and automatically (e.g., cookies, IP address). Third parties and public sources may also provide data, compliant with applicable laws.

 

Use of Your Personal Data: We use your data:

 

- To fulfill contractual obligations.

- For legitimate business interests (e.g., service improvements).

- To comply with legal obligations.

- With your consent, where applicable.

 

Marketing: We use personal data to provide relevant marketing and promotional materials based on your preferences.

 

Sharing with Third Parties: We share personal data with third parties for necessary functions (e.g., identity verification, payment processing) and in compliance with applicable laws. All third parties are required to treat your data securely and in accordance with our policies.

 

Opting Out: You can opt out of data sharing or processing activities that are incompatible with original purposes, though this may affect service availability.

 

Cookies: You can manage cookie preferences through your browser settings, but disabling cookies may impact website functionality.

 

Data Security: We implement security measures to prevent unauthorized access, use, or disclosure of personal data. We restrict data access to authorized personnel only.

 

Data Retention: We retain personal data for as long as necessary to fulfill the purposes for which it was collected, including legal and regulatory requirements.

 

Your Rights: Under data protection laws, you have rights to access, correct, or erase your personal data, object to its processing, restrict processing, and data portability. Contact us for details or to exercise these rights.

 

Contact Us: For questions about this Privacy Policy or our privacy practices, contact us via our Support Center at [https://Altex.freshdesk.com/undefined/support/home](https://Altex.freshdesk.com/undefined/support/home).

 

Was this article helpful?

That’s Great!

Thank you for your feedback

Sorry! We couldn't be helpful

Thank you for your feedback

Let us know how can we improve this article!

Select at least one of the reasons
CAPTCHA verification is required.

Feedback sent

We appreciate your effort and will try to fix the article